iNet.mn дагах

Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн талаар Монгол, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргав.

Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших гуч гаруй жилийн хугацаанд  гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав.

Монгол Улс, АНУ-ын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглалд тусгалаа олж, улмаар 2004, 2005 оны Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажсан үндсэн зарчмууд нь хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан харилцааг хөгжүүлэх үндэс суурийг тавьсныг талууд харилцан нотлов. Улмаар талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахдаа эдгээр зарчмыг тууштай дагахаа нотлон илэрхийлэв.

АНУ нь Монгол Улсын чөлөөт, ардчилсан нийгэм рүү хийсэн шилжилтийг сайшааж, хоёр орны найрамдал нөхөрлөлийг бататган, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн хувьд Монголын үүрэг, хувь нэмэр чухал болохыг нотлов.  АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих үйл явцыг тууштай дэмжиж, зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх, улмаар засаглалын чадварлаг инститүүцүүдийг бий болгох, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйл явцад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, түншилж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Манай тал АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын анд, чухал түнш орон гэдгийг нотлов.

Бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдал

Америкийн тал Монголын зэвсэгт хүчин Афганистан дахь албаа урт хугацаанд нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэж, Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд 2018 оноос хойш үргэлжлүүлэн оролцоно хэмээн хүлээж байгаагаа илэрхийлэв. Мөн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг үнэлж, Хааны эрэлд хээрийн сургуулиар дамжуулан бусад орны энхийг сахиулах чадавхийг сайжруулахын төлөө хүч чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлэв. Монголын тал АНУ-ын зүгээс эдгээр сургалт болон Монголын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Хоёр тал тусгаар тогтносон, бүрэн эрхтэй улс орнуудаас бүрэлдэн бий болсон аюулгүй, тогтвортой, хөгжин цэцэглэсэн дэлхий ертөнцийг цогцлоохын төлөөх зорилгодоо хамтдаа байж, харилцан биенээ дэмжиж ажиллахаа нотлов.

БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижруулах нь бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг талууд харилцан нотолж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тогтов. Монгол Улс дээрх зорилтын хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэнд америкийн тал талархал илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэгийн эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хүсэв.

 Эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай

Монгол Улс, АНУ хоёр нь шинэ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийнхээ хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа хоёр орны ард түмний тусын тулд бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Энэ хүрээнд хоёр тал “Монгол Улс, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг баталж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө эерэг, үр бүтээлтэй арга хэмжээ авч ажиллахаа харилцан илэрхийлэв.

Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Монгол Улсад хэрэгжүүлэх Хоёр дахь Компакт гэрээ нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал болохыг талууд сайшаан тэмдэглэв. Компактын хүрээнд Улаанбаатар хотын усны хангамжийг хангах дэд бүтцийг сайжруулж, урт хугацааны тогтвортой хөгжлийг бодлогын шинэчлэл хийх замаар баталгаажуулахыг зорьж байна. Компакт гэрээ байгуулагдсан явдал нь АНУ-ын зүгээс Монгол Улс төдийгүй бүс нутагт эрх чөлөө, нээлттэй, тусгаар тогтносон болон ил тод байдлын зарчмуудыг сахин хамгаалах, түгээх хүсэлтийн илэрхийлэл гэдгийг америкийн тал онцлов. Энэхүү Компакт гэрээ нь Монгол, Америкийн ард түмний удаан жилийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг монголын тал тэмдэглэв.

Хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тогтвортой орчин нь Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх чухал хүчин зүйл гэдгийг тэмдэглэж,  Монгол Улсыг санхүүгийн гэмт хэргээс хамгаалах, ил тод байдал болон макро-эдийн засгийн тогтвортой байдлыг нь хангах, бэхжүүлэхийн чухлыг талууд онцлов. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг дэмжихээ монголын тал илэрхийлж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргээ чанд биелүүлэхээ нотлов.

Нийтлэг үнэт зүйлс болон иргэд хоорондын солилцоо

 Талууд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн төлөөх хоёр улсын хамтын эрмэлзэл нь хоёр талын харилцааны үндэс суурь болж байгааг тэмдэглэв. Монголын тал Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын анхдугаар бага хурлыг зохион байгуулсанд америкийн талд талархал илэрхийлж, Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхий дахинд шашны эрх чөлөөг дэмжих Монгол Улсын эрмэлзлийг илэрхийлэв. Өнгөрсөн 7 дугаар сард болсон Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын анхдугаар бага хурлын үеэр Монгол Улсын зүгээс Шашны эрх чөлөө хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилохоо зарласныг америкийн тал сайшаан тэмдэглэв. Монгол Улс нь бүс нутагтаа эл асуудлаар тэргүүлэгч орны хувьд шашны эрх чөлөөг дэмжихтэй холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх арга замыг хамтран эрэлхийлж ажиллахаа талууд нотлов.

Талууд соёлын болон боловсролын хамтын ажиллагааны чухлыг онцлохын сацуу боловсролын хөтөлбөр, хамтын ажиллагааг төр-хувийн хэвшлийн түншлэл, солилцоог нэмэгдүүлэх, ашгийн төлөө болон ашгийн бус соёлын солилцоог дэмжих, Монгол Улс дахь Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь англи хэлний сургалтын хөтөлбөрөөр өргөжүүлэх хэлбэрээр хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа мөн нотлов. Энэхүү харилцааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улс болон АНУ нь 2019 оныг “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарлахаар тохиролцов.

Түүнчлэн талууд дээд, өндөр түвшний яриа хэлцээний давтамжийг хадгалж,  ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт, батлан хамгаалахын зөвлөлдөх уулзалт, Эдийн засгийн бодлогын яриа хэлцээ, Худалдаа, хөрөнгө оруулалтын Ерөнхий хэлэлцээрийн уулзалт, Эрчим хүчний хамтын ажиллагааны яриа хэлцээ зэрэг механизмаар дамжуулан хоёр талын харилцааны тэргүүлэх асуудлууд, олон улсын энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хүч чармайлтаа урагшлуулахын чухлыг тэмдэглэв.

Монгол Улс, АНУ нь ойр дотно түншлэлийнхээ хүрээнд ардчиллын зарчмыг сахих, сайн засаглал, хүнийг эрхийг дээдлэх, бүс нутагтаа болон олон улсад энхтайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг авчрах чин эрмэлзэлтэй байгаагаа бататган нотлов.

Монгол, АНУ хоорондын Эдийн засгийн өргөтгөсийн

түншлэлийн тухай замын зураглал


Монгол, Америкийн ард түмний тусын тулд энэхүү Замын зураглалыг дараах байдлаар хэрэгжүүлэхээр  Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс  харилцан тохиров:

 Олон улсын худалдаа

 Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрээр  хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө тууштай байж, талууд ДХБ-ын хүрээнд зах зээлийг нээхэд  үр дүн гаргах талаар  хамтран ажиллах үүрэг хүлээснээ  дахин нотлов.

 Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа

Талууд өөрсдийн оролцоог илүүтэй хангасан, хөгжин цэцэглэсэн, зах зээлд суурилсан, эдийн засгийн сөргөлдөөнөөс ангид бүс нутгийн төлөөх нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхлоо дахин нотлохын сацуу бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны тавцанд зохих мэдээлэл солилцох, хамтарч ажиллах замаар харилцан дэмжлэг үзүүлэх эрмэлзлэлээ илэрхийлэв.

 Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт

Хоёр тал Монгол Улс, АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх Ил тод байдлын хэлэлцээрээр  хүлээсэн тус тусын үүргээ бүрэн хэрэгжүүлэх замаар хоёр талын худалдааны харилцаагаа гүнзгийрүүлэх эрмэлзлэлээ дахин нотлов.

Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудалтай холбоотой авилгын асуудал  нь эдийн засгийн эрүүл өсөлт хөгжил, дэвшилд саад тотгор болж буйг талууд хүлээн зөвшөөрч, түүнээс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хөхиүлэн дэмжиж, оюуны өмчийн эрхийг хамгаалан ажиллах хамтын эрмэлзлэлээ харилцан илэрхийлэв.

ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хоёр талын механизм байгуулахыг дэмжих зорилтын  хүрээнд хандивлагч орнуудын зүгээс  үзүүлж буй чадавхийг  бэхжүүлэх, техникийн туслалцааны нөөц бололцоог ашиглах талаар хамтран ажиллахыг эрмэлзэнэ.

Талуудын хооронд чөлөөтэй, шударга, харилцан ашигтай худалдааг нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжилд АНУ-ын ЭКСИМ банк, Хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын корпораци (ОПИК)-ийн оролцоог хөшүүрэг болгон ашиглах замаар хоёр талын худалдаанд шинэ орон зай, салбар бий болгохыг  хөхиүлэн дэмжих шинэ боломжийг  эрэлхийлнэ.

Яриа хэлцээ болон механизм

Монгол Улс болон АНУ нь хоёр талын  эдийн засаг, худалдааны чиглэлээр явуулж буй    дараах яриа хэлцээ, механизмыг  улам бүр бэхжүүлэхээ нотлов. Үүнд:

-Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт;
-Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхтэй холбоотой хэлэлцээрээр тохирсон уулзалт;
-Эрчим хүчний бодлогын зөвлөлдөх уулзалт;
-Монгол руу чиглэсэн худалдааны итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон бусад худалдааны төлөөлөгчид хоорондын бизнесийн уулзалт;
-АНУ-ын Худалдааны яамны Худалдааны хуулийн техникийн туслалцааны хөтөлбөр болон АНУ-ын Сангийн яамны Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд туслалцаа үзүүлэх зэрэг чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр;
-Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, АНУ-ын Худалдааны танхимын Монгол Улс дахь салбар болон бусад байгууллагуудын бизнес форум, дугуй ширээний уулзалт зэрэг бизнесийн арга хэмжээ.

 Байгалийн нөөц

Байгалийн нөөц ихтэй хоёр улсын хувьд Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь эдгээр байгалийн нөөцийг хоёр орны ард түмний баялаг болгоход шаардлагатай  бүхий л нөхцлийг бүрдүүлэхийн төлөө дараах салбарт ойр  хамтран ажиллаж, хүчин зүтгэл гаргахыг зорино. Үүнд:

Хөдөө аж ахуй

Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд шаардлагатай чухал хүчин зүйл болохыг онцлохын сацуу талууд хоёр орны хэрэглээ болон экспортын хувьд эрүүл бөгөөд хангалттай хүнсний хангамжийг тогтвортой үйлдвэрлэхэд чиглэсэн хөдөө аж ахуйн хамтарсан судалгаа хийх болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх замаар хөгжлийг дэмжихийг эрмэлзэнэ;

Ус

Усны хангамжийн тогтвортой эх үүсвэрийн дутагдал нь хувийн хэвшилд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг дэмжих Монгол Улсын чадавхийг хязгаарлаж болохыг анхааралдаа авч, талууд Мянганы сорилтын корпорацийн 2 дахь компакт гэрээ, ялангуяа Улаанбаатар хотын усан хангамжийг урт хугацаанд тогтвортой  хангахад чиглэсэн  бодлогын шинэчлэл хийхэд  дэмжлэг үзүүлэхийг  зорино;

Эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүч

Монгол Улсын эрчим хүчний салбар нь эдийн засгийн өсөлтийн эх үүсвэр болох бололцоотойг  харгалзан, Монгол Улсыг  эрчим хүчээр тогтвортой хангах дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор  талууд эрчим хүчний хамтын ажиллагааг хоёр тал, бүс нутаг,  олон талт  өнөөгийн хамтын ажиллагааны бүтэц, тэр дундаа Эрчим хүчний бодлогын зөвлөлдөх уулзалтын хүрээнд үргэлжлүүлэхийг зорино;

 Уул уурхай

Уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулдгийг онцолж, Монгол Улс болон АНУ нь уг салбарт дэвшилтэт туршлага, дэд бүтэцтэй орнуудын хувьд хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжийг  хөхиүлэн дэмжиж, туршлага, дэвшилтэт технологи, шилдэг арга барилыг харилцан солилцох замаар хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг зорино.

Санхүүгийн үйлчилгээ

 Монгол Улс болон АНУ нь авилга, мөнгө угаахтай тэмцэх зорилгодоо нэгдмэл хэвээр байна. Талууд олон улсын санхүүгийн салбарыг чадавхтай байлгахыг дэмжиж ажиллана.

 Дэд бүтэц

Талууд хоёр улсын эдийн засгийн өсөлтийг сайжруулж, эрчимжүүлэх зорилгоор чанартай дэд бүтэц, түүний дотор цахим дэд бүтцийг өргөжүүлэхийг дэмжиж ажиллахыг эрмэлзэнэ;

Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь тээврийн салбарыг хөгжүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, тус тусын холбогдох тээврийн салбарын нээлттэй зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахыг зорино.

Хөгжлийн хамтын ажиллагаа

 Талууд Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээний усны хангамж, усыг дахин ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалтыг үр дүнтэйгээр бэлтгэх, гүйцэтгэх, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн Мянганы сорилтын корпорацийн анхны компакт гэрээний үр дүн нь  ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад үзүүлсэн урт хугацааны нөлөөг бүрэн үнэлэх зорилгын үүднээс хяналт, үнэлгээ, тайланг үргэлжлүүлнэ.

Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг төрөл бүрийн хөтөлбөр, төслөөр дамжуулан дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ.

 Хувийн хэвшлийг дэмжих

 ЖДҮ эрхлэгчид болон хувийн хэвшил нь хоёр орны эдийн засгийн тогтвортой өсөлтийн гол хөдөлгүүр болохыг харилцан тэмдэглэж, Монгол Улс болон АНУ нь тэдгээрийн өсөлтийг тэтгэсэн орчныг  бий болгохыг хөхиүлэн дэмжихийг эрмэлзэнэ.

 Хамтын ажиллагааны шинэ чиглэл


Талууд хоёр улсын байгаль орчныг хамгаалахын сацуу эдийн засгийг бэхжүүлж, төрөлжүүлэх зорилгоор эрүүл мэндийн үйлчилгээний дэд бүтэц, бичил эрчим хүч зэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэл, салбарыг үргэлжлүүлэн дэмжихийг зорино.скачать dle 12.0

Чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг томилно

Өнөөдөр, 09:29

Ю.Батзориг: Инфляцийн өсөлтийн 47.9 хувь нь валютын ханшаас шууд хамааралтай байна

Өнөөдөр, 09:28

Ардын жүжигчин Б.Зангад, А.Долгор, аялагч Ж.Золбаяр нар “Хангарди” одон хүртлээ

Өнөөдөр, 09:27

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ

Өнөөдөр, 09:25

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хүрэлцэн ирлээ

Өчигдөр, 16:49

Гэрийн агаар цэвэршүүлэгчийг ӨӨРӨӨ ХИЙГЭЭРЭЙ

Өчигдөр, 16:00

https://www.facebook.com/otg.rtn/videos/546601162484481/

Өчигдөр, 15:57

Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд нутаг нэгт бүсгүйг зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна

Өчигдөр, 15:56

Биеийн жин 10 хувиар буурахад чихрийн шижин өвчний эрсдэл 50 хувиар буурдаг

Өчигдөр, 15:53

Х.Дарьсүрэн:Асбестийн хор нөлөөлөл олон жилийн дараа илэрдэг учир оношилгоо эмчилгээ оройтох эрсдэл ихтэй

Өчигдөр, 15:52

Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая

Өчигдөр, 15:49

Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье

Өчигдөр, 15:47

"Ройтерс" агентлаг 2018 оны шилдэг фото зургуудыг шалгарууллаа

Өчигдөр, 15:46

Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хаслаа

Өчигдөр, 09:42

ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр нарын хэргийг шүүхэд шилжүүлэв

Өчигдөр, 09:41

УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байгаагаа илэрхийлэв

Өчигдөр, 09:40

УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байгаагаа илэрхийлэв

Өчигдөр, 09:39

Согтуу этгээд эхнэрийг нь авч явсан эмнэлгийн машины араас мөргөж, эмчийг нь гэмтээжээ

Өчигдөр, 09:37

Бөхийн өргөө, 100 айл орчмын иргэд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна

Өчигдөр, 09:34

Ерөнхийлөгч Х.Баттулга утаанд зарцуулсан бүх мөнгөний зарцуултыг сонсохыг УИХ-д санал болгов

10/12/2018, 17:52

Гадаадад боловсрол эзэмшсэн шилдэг 100 залуу парламентын Доод танхим байгуулна

10/12/2018, 17:42

"Ralph breaks the internet" хүүхэлдэйн кино “Box office”-ийн жагсаалтыг дахин тэргүүлэв

10/12/2018, 17:39

Согтуу эрэгтэй хоолны газар буу гарган, танхайрчээ

10/12/2018, 17:37

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгож оны эхний өдрөөс мөрдөнө

10/12/2018, 17:36

Сэтгүүлчдийн ур чадварыг үнэлсэн "Ган үзэг-2018" оны тэргүүн наадмын шилдгүүд тодров

10/12/2018, 17:34

Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

10/12/2018, 17:30

“Хорт хавдар хүний амь насанд дахин заналхийлэхгүй”

9/12/2018, 13:01

Шинэ МАНАН мэндлэв

9/12/2018, 12:42

90-ээд оныхон ирээдүйд тэтгэвэр авч чадахгүй

9/12/2018, 12:39

Мексикийн гоо бүсгүй “Дэлхийн мисс-2018”-ийн титэм зүүлээ

9/12/2018, 12:19

УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч магадгүй

30/11/2018, 19:43

Эммануэл Макрон Францын түүхэнд хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгчөөр тодорчээ

6/09/2018, 10:00

Орон сууцны түлхүүр гардууллаа

21/09/2018, 11:49

Хоёр Солонгосын удирдагчид хамтарсан баримт бичигт гарын үсэг зурлаа

19/09/2018, 12:33

“Манай хороо-Миний гудамж” аяныг үнэлэн дүгнэх, байр эзлүүлэн шалгаруулах ажлын хэсгүүд байгуулагдаж байна

21/09/2018, 11:54

Австралид алим, гадилаас зүү гарсныг шалгаж эхэлжээ

19/09/2018, 11:40

“Хаадын тоглоом” шилдэг цувралаар шалгарчээ

19/09/2018, 11:45

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө

21/09/2018, 11:51

Лавров: НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үндсэн зарчмыг хэвээр хадгалах хэрэгтэй

26/09/2018, 10:45

Ил-20 нисэх онгоц сүйрсэнтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэжээ

19/09/2018, 12:31

“ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ” ХӨТӨЛБӨР ХИЛ, ГААЛИАР ШУУД НЭВТРЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО

11/09/2018, 14:08

Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-иудад дахин сэргээв

21/09/2018, 12:45

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д оршин суугаа Монгол иргэдтэй уулзав

21/09/2018, 13:46

“ДЭД БҮТЦИЙН ТӨВ”-ийн ажлыг түргэвчлэхийг үүрэг болголоо

21/09/2018, 11:43

Монгол, Британийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

26/09/2018, 12:40

НЭМЭЛТ ТАТВАР ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГАА ТАЛААР СУДАЛГАА ЯВУУЛЖЭЭ

14/09/2018, 14:23

Японы тэрбумтан SpaceX компанийн анхны жуулчин болно

19/09/2018, 11:38

НҮБ МОНГОЛ УЛСЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛЫГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ

14/09/2018, 14:21

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

24/09/2018, 10:48

Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг шинэчлэн өргөтгөж, зорчих хэсгийг нээлээ

21/09/2018, 11:53

Эммануэл Макрон Францын түүхэнд хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгчөөр тодорчээ

6/09/2018, 10:00

Улс тунхагласан баяраа угтаж шатрын их мастерууд хоёр өдөр өрсөлдөнө

27/11/2018, 11:34

Э.Бат-Үүл нарын 10 хүнд холбогдох хэрэг шүүхэд ирлээ

5/12/2018, 11:46

“Sony’s 2015 World “фото зурагчдын шагнал гардуулах арга хэмжээнээс өндөр үнэлгээ авсан 15 зураг

7/06/2018, 19:20

Д.Цогтбаатар: Энэтхэгт суугаа Элчин сайд нутаг нэгт бүсгүйг зодсон нь тогтоогдвол эргүүлэн татна

Өчигдөр, 15:56

УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч магадгүй

30/11/2018, 19:43

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Европын холбооны гишүүн улсуудаас монгол улсад суугаа элчин сайд нартай уулзав

30/11/2018, 13:26

Улаанбаатар “Ногоон хотууд” хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны хот боллоо

30/11/2018, 13:20

У.Хүрэлсүх: УИХ-д суудалтай цөөн хэдэн нам Үндсэн хуулийг өөрчилж болохгүй

29/11/2018, 12:28

Компьютер ашиглахгүйгээр программ хангамж заадаг багш

28/11/2018, 11:04

ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг МАН-ын УЗ-ийн хуралд оруулахгүй байх ШААРДЛАГА хүргүүллээ

27/11/2018, 12:18

“Baikal Fashion week”-т” оролцох монгол дизайнерууд: Бид нэгдэж, бие биеэ дэмжин ажиллана

27/11/2018, 10:56

Зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байсан газрыг чөлөөллөө

26/09/2018, 12:47

Чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг томилно

Өнөөдөр, 09:29

Ю.Батзориг: Инфляцийн өсөлтийн 47.9 хувь нь валютын ханшаас шууд хамааралтай байна

Өнөөдөр, 09:28

Ардын жүжигчин Б.Зангад, А.Долгор, аялагч Ж.Золбаяр нар “Хангарди” одон хүртлээ

Өнөөдөр, 09:27

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ

Өнөөдөр, 09:25

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хүрэлцэн ирлээ

Өчигдөр, 16:49

Гэрийн агаар цэвэршүүлэгчийг ӨӨРӨӨ ХИЙГЭЭРЭЙ

Өчигдөр, 16:00

https://www.facebook.com/otg.rtn/videos/546601162484481/

Өчигдөр, 15:57