iNet.mn дагах

Б.Баатархүү: Хүүхэд нь хар тамхи хэрэглээд байгааг эцэг, эхчүүд тодорхой хэмжээгээр мэдэж байдаг


Нийгэм дэх хар тамхины хэрэглээ, хүрээлэл, хор хохирлын талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүтэй ярилцлаа.
-Иргэдийн дунд хар тамхины хэрэглээ, хамрах хүрээний талаар хоёр ойлголт байна. Зарим нь хар тамхины хэрэглээ нийгмийг бүхэлд нь хамарсан гэдэг бол зарим нь хэсэг бүлэг хүмүүсийн хэрэглээ болсон гэх юм. Та үүнд тайлбар өгөөч?
- Ер нь бол хар тамхи дэлхийн хэмжээний тулгамдсан асуудал болоод удаж байгаа. Тэгвэл энэ сэдэв зөвхөн гадаад орнуудын биш, Монгол Улсад ч тулгамдсан асуудал болчихоод байна. Цагаан тахал гэж нэрлэгддэг хар тамхийг бид саяхныг хүртэл кинон дээрээс л хардаг байсан бол Монгол дамжин өнгөрөгч нэг улс нь болсон. Түүгээр зогсохгүй Дундад Азийн орнуудад манай хэсэг иргэн тээвэрлэгч болж, хохирох болсон. Гэтэл одоо тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болоод байна.
- Тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болсон гэж ярих болсон ч хүмүүс өөрсдөөс нь хол, хамаагүй асуудал мэтээр ойлгосоор байгаа шүү дээ. 
- Хар тамхины хор хөнөөлийг надаас холуур гэж бодох боломжгүй. Мансуурсан хүнээс ямар ч үйлдэл гарч болзошгүй байдаг. Манай гэр бүл, миний хүрээлэлд хамаагүй гэж үзэх үндэслэл байхгүй.
Мансуурсан хүнээс ямар ч үйлдэл гарч болзошгүй байдаг
Мансуурсан хүн элдэв халдлага үйлдэж байгааг гадны орнуудын жишээн дээр харж болно. Мансууруулах төрлийн бодисууд өндөр үнэ өртөгтэй байдаг нь донтсон этгээдүүдийг мөнгө олохын тулд гэмт хэрэг хийхэд хүргэж болзошгүй байдаг. Ямар ч гэмт хэрэг хийж магадгүй бөгөөд танай үр хүүхдийг уруу татаж ч болзошгүй. Тиймээс биднээс хол гэж ойлгож болохгүй.
- Өндөр үнэтэй байдаг гэж та хэллээ. Тэгвэл хөрөнгө, мөнгөтэй айлын хүүхдүүд хэрэглэдэг гэх нийгмийн ойлголт зөв гэсэн үг үү?
- Хөрөнгөтэй, чинээтэй айлын хүүхдүүд хар тамхи хэрэглээд байна гэх ойлголт байдаг нь ташаа. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглээд, тээвэрлээд, худалдаалаад баригдаж байгаа хүмүүсийн нийгмийн гарал үүсэл, амьдралын бололцоо, санхүүгийн байдал нь янз бүр байдаг. Ажилтай ажилгүй, боловсролтой боловсролгүй гээд хэн ч холбогдож болж байна.
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ ШАЛГАГДСАН ЭТГЭЭДҮҮДИЙН 80 ХУВЬ НЬ 19-35 НАСНЫХАН
- Тэгэхээр манай иргэд хар тамхийг зөвхөн хэрэглэж, тээвэрлэх биш худалдах ажиллагаанд идэвхтэй оролцох болсон гэж ойлгогдож байна. Ер нь яг ямар төрлийн мансууруулах бодисыг түгээмэл хэрэглээд байна вэ?
- Хар тамхи, мансууруулах бодисыг гадны улс орноос хууль бусаар хил давуулан оруулж ирж байгаа хүмүүс байна. Мөн Монгол Улсын газар нутагт ургаж байгаа мансууруулах бодис, ахуйн хүрээнд тариалж байгаа тохиолдлыг ч илрүүлсэн. Манай иргэд мэдээлэлгүйгээсээ болж, эсвэл мэдсээр байж Зүүн өмнөд Азийн орнуудын хар тамхины бүлэглэлтэй холбогдон, хар тамхи улс дамнуулан тээвэрлэж яваад хууль хяналтын байгууллагад баригдах тохиолдол ч байна.
Хэрэглээний хувьд Каннабис буюу мөс, кашиш, дээрээс нь сэтгэцэд нөлөөлөх бодисыг хамгийн түгээмэл хэрэглэж байна.
Түүнчлэн сүүлийн үед манай залуус гадаад явж суралцах, боловсрол эзэмших болсон. Гадны зарим оронд мансууруулах төрлийн бодисыг хэрэглэхийг зөвшөөрдөг тохиолдол бий. Тийм хууль, журамтай улсуудад суралцсан залуус маань тэндээ хар тамхи, мансууруулах бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэж сурчихаад Монголд ирэхээрээ түүнийгээ сурталчлах тохиолдол бас гарах болсон. Тиймээс эцэг, эхчүүд минь гадны оронд суралцаж байгаа хүүхдүүддээ энэ талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, ярилцаж байх хэрэгтэй байна.
- Энэ төрлийн гэмт хэргийн талаар тоон мэдээлэл өгөөч. Ер нь хэдээс хэдэн насныхан энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн ихээр холбогдож байна вэ?
- 2006 онд гэхэд нэг жилийн хугацаанд зургаан хэрэгт 33 хүнийг холбогдуулан шалгаж байж. Гэтэл 2018 оны эхний 10 сарын байдлаар мансууруулах төрлийн бодистой холбоотой 162 гэмт хэрэгт 312 хүнийг холбогдуулан шалгасан байна. Энэ нь өмнөх оны мөн үед гарсан гэмт хэргээс 78-аар олон буюу 92.8 хувиар өссөн бол холбогдогчийн тоо мөн 40 хүнээр өссөн байна.
Хэрэглэгчдийг насаар нь ангилж үзвэл (2018 оны эхний 10 сарын байдлаар)
Статистикаас харвал 19-35 буюу ид залуу насныхан маань энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод байна. Хэргийн дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэгддэг.
- Тэгвэл хүйсийн хувьд ангилж үзвэл ямар байдалтай байна вэ?
-  Ер нь эрэгтэйчүүд дийлэнх хувийг эзэлдэг. Энэ оны эхний 10 сарын байдлаар л гэхэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдоод буй 312 хүний 246 нь эрэгтэй, 66 нь эмэгтэй байгаа.
"ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛД СҮҮЛИЙН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИУДЫГ АШИГЛАЖ БАЙГАА"
- Цагдаагийн байгууллагад хар тамхитай тэмцэх ямар нэгж ажиллаж байна вэ?
- ЦЕГ-т Хар тамхитай тэмцэх хэлтэс ажиллаж байсныг ЦЕГ-ын даргын тушаалаар энэ оноос өргөтгөж, Хар тамхитай тэмцэх газрыг байгуулаад байна. Мэдээж энэ асуудалтай тэмцэхийн тулд хүчирхэг баг ажиллах шаардлагатай. Одоохондоо байгаа нөхцөл байдалдаа тааруулаад ажиллаж байна.
Гол нь гэмт хэрэг гарсны дараа тэмцдэг биш, урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй.
- Хар тамхийг олж илрүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд шаардагдах тоног төхөөрөмж хангалттай байгаа юу?
- ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар ХЗДХ-ийн яамны дэмжлэгтэйгээр ӨМӨЗО-ны Нийгмийн аюулаас хамгаалах газартай хамтран ажиллаж, хар тамхитай тэмцэх чиглэлд дэлхийд сүүлийн үед ашиглаж байгаа дэвшилтэт технологиудыг хэрэглэж байна.
Мөн хөдөө орон нутаг, дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг тандан судлах тест багажуудыг тогтмол нийлүүлж байгаа. Ингэснээр хар тамхи, мансууруулах бодисыг богино хугацаанд илрүүлэх, нотлох боломж бүрдсэн.
Орон нутагт хар тамхи, мансууруулах бодисыг богино хугацаанд илрүүлэх, нотлох боломж бүрдсэн
- Саяхан цагдаагийн байгууллагаас хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг баривчилсан. Тэдний дунд 13 настай хүүхэд байсан талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд ЕБС-ийн хүүхдүүдэд хар тамхины хор уршгаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох хэрэгтэй байна гэх хэлэлцүүлэг өрнөөд байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
- Хар тамхитай тэмцэх, хэрэглээнээс урьдчилан сэргийлэхийн тулд сургалт сурталчилгааны ажлыг сурагчид, оюутан залуус руу чиглүүлж, хор хохирлын талаар байнга мэдээлэл өгч байх хэрэгтэй. 2018 оны эхний 10 сарын байдлаар бүрэн дунд боловсролтой 140 хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна.
Урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаанаас гадна нэгэнт холбогдоод, донтсон хүмүүсийг эмчлэх, хорт зуршлыг нь арилгах үйл ажиллагаа дутмаг байгааг шууд хэлж болно. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод, батлан даалтад байхдаа, эсвэл ял эдэлж гарч ирчихээд дахин хэрэглэх, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол байдаг.
Төр засгаас хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр үндэсний хөтөлбөр гаргаад байгаа. Дахин хэлье. Энэ аюул надаас, миний хүрээллээс хол гэж ойлгож огт болохгүй.
- Хар тамхины аюул биднээс хол гээд төсөөлөөд явж байтал, гэнэт хүүхэд нь, хамаатан садан нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоход эцэг, эхчүүд хэрхэн хүлээж авдаг вэ?
- Ар гэрийнхэн тодорхой хэмжээгээр мэдэж байдаг. Мэдрэгдэхгүй хэрэглэнэ гэж байхгүй. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаа хүн гэр бүлээсээ дайжаад, хоолонд дургүй болоод, хэвийн бус байгаад байдаг. Тухайн үед нь яахаа мэдэхээ байсан эцэг, эхчүүд цагдаагийн байгууллагад ханддаг. Тиймээс дээр дурдсан шиг сэжигтэй байдал ажиглагдаж эхэлсэн даруйд цагдаагийн байгууллагад аль болох эрт хандах хэрэгтэй. Магадгүй таны хүүхэд хэн нэгэнд уруу татагдаад явж байж болзошгүй. Бага дээр нь асуудлыг шийдэхгүй байсаар ял шийтгэл авах дээрээ тулахаар эцэг, эхчүүд “ингэх гээд байсан юм аа” гээд уйлалддаг.
скачать dle 12.0

“Хорт хавдар хүний амь насанд дахин заналхийлэхгүй”

Өчигдөр, 13:01

Шинэ МАНАН мэндлэв

Өчигдөр, 12:42

90-ээд оныхон ирээдүйд тэтгэвэр авч чадахгүй

Өчигдөр, 12:39

Мексикийн гоо бүсгүй “Дэлхийн мисс-2018”-ийн титэм зүүлээ

Өчигдөр, 12:19

"Миний цуглуулсан хорвоо" тэмээн жингийн цуваа Улаанбадрах суманд яруу найрагчийн хүсэл сэтгэлийн тээсээр очлоо.

8/12/2018, 17:49

МОНГОЛЧУУД АНУ-Д АЛБАН ЁСООР АЖИЛЛАЖ АМЬДРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

8/12/2018, 16:58

Таканоива Баасандорж зодог тайллаа

8/12/2018, 16:46

13 иргэнээс 70 сая төгрөг цахимаар залилжээ

8/12/2018, 16:41

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо манай улсад айлчилж байна

8/12/2018, 16:38

“National Geographic” сэтгүүлийн 2018 оны шилдэг зургууд

7/12/2018, 15:02

ҮНЭ ТОХИРОЛЦОХ ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

7/12/2018, 13:50

Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээ, та шударга хүн мөн үү?

7/12/2018, 12:03

Ц.Энхбат: Намын засаглалыг халж “Түмний 76”-г ард нийтийн санал асуулгаар сонгоно

7/12/2018, 12:00

Монголын анхны шоколадан урлалын үзэсгэлэн

6/12/2018, 15:09

Э.Одбаяр: Хөдөлмөрийн үндэсний намыг байгуулаагүй, худалдаж авсан

6/12/2018, 14:10

"Шинэ Ховд'' хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган болно

6/12/2018, 14:02

Биеийн жин 10 хувиар буурахад чихрийн шижин өвчний эрсдэл 50 хувиар буурдаг

6/12/2018, 11:07

Нефть боловсруулах үйлдвэрийн төмөр замын ажил эхэлжээ

6/12/2018, 10:43

ЗАЛУУ ОДОД ХАМТЛАГИЙН 4 ДЭХЬ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭ ГАРГАЛАА

6/12/2018, 10:37

ЗАЛУУ ОДОД ХАМТЛАГИЙН 4 ДЭХЬ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭ ГАРГАЛАА

6/12/2018, 10:26

Л.Болд: Ж.Батзандан гишүүний өмнө үнэхээр их ичсэн

6/12/2018, 10:23

Ирэх жилийн Нийслэлийн орлогыг 796.1 тэрбум байхаар баталлаа

6/12/2018, 10:12

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн шинэ журмын талаар тодрууллаа. -Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмыг баталлаа. Энэ журамд хэд хэдэн шинэ заалт оруулжээ. Тухайлбал

6/12/2018, 10:07

Х.Баделхан: 120 м.кв хүртэлх амины орон сууц барихад 8 хувийн зээл олгоно

6/12/2018, 10:04

Х.Баделхан: 120 м.кв хүртэлх амины орон сууц барихад 8 хувийн зээл олгоно

6/12/2018, 10:03

Одонгоо салоны 20 жилийн ойн баярт зориулсан Монголын рок поп урлагийн бүх ододын тоглолт болно

5/12/2018, 18:33

Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал

5/12/2018, 17:58

Мэргэжлээс шалтгаалсан өвчний өнөөгийн байдал

5/12/2018, 17:16

Дэлхийд анх удаа нас барсан донорын умайг шилжүүлэх аргаар хүүхэд төрүүлжээ

5/12/2018, 14:04

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

5/12/2018, 13:59

УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч магадгүй

30/11/2018, 19:43

“Манай хороо-Миний гудамж” аяныг үнэлэн дүгнэх, байр эзлүүлэн шалгаруулах ажлын хэсгүүд байгуулагдаж байна

21/09/2018, 11:54

Лавров: НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үндсэн зарчмыг хэвээр хадгалах хэрэгтэй

26/09/2018, 10:45

Австралид алим, гадилаас зүү гарсныг шалгаж эхэлжээ

19/09/2018, 11:40

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө

21/09/2018, 11:51

“Хаадын тоглоом” шилдэг цувралаар шалгарчээ

19/09/2018, 11:45

Монгол, Британийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

26/09/2018, 12:40

“ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ” ХӨТӨЛБӨР ХИЛ, ГААЛИАР ШУУД НЭВТРЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО

11/09/2018, 14:08

Ил-20 нисэх онгоц сүйрсэнтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэжээ

19/09/2018, 12:31

НҮБ МОНГОЛ УЛСЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛЫГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ

14/09/2018, 14:21

Г.Занданшатар: Албаны машиныг хувьдаа ашиглахгүй байхаар журамлана

24/09/2018, 13:13

“ДЭД БҮТЦИЙН ТӨВ”-ийн ажлыг түргэвчлэхийг үүрэг болголоо

21/09/2018, 11:43

Япон соёлын наадамд 120 орчим урлаг, соёл, бизнесийн төлөөлөл оролцож байна

19/09/2018, 13:30

Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг шинэчлэн өргөтгөж, зорчих хэсгийг нээлээ

21/09/2018, 11:53

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д оршин суугаа Монгол иргэдтэй уулзав

21/09/2018, 13:46

НЭМЭЛТ ТАТВАР ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГАА ТАЛААР СУДАЛГАА ЯВУУЛЖЭЭ

14/09/2018, 14:23

Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-иудад дахин сэргээв

21/09/2018, 12:45

“Солонгосын долоо хоног 2018” нээлтээ хийв

19/09/2018, 13:31

Японы тэрбумтан SpaceX компанийн анхны жуулчин болно

19/09/2018, 11:38

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

24/09/2018, 10:48

Улс тунхагласан баяраа угтаж шатрын их мастерууд хоёр өдөр өрсөлдөнө

27/11/2018, 11:34

Эммануэл Макрон Францын түүхэнд хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгчөөр тодорчээ

6/09/2018, 10:00

Э.Бат-Үүл нарын 10 хүнд холбогдох хэрэг шүүхэд ирлээ

5/12/2018, 11:46

“Sony’s 2015 World “фото зурагчдын шагнал гардуулах арга хэмжээнээс өндөр үнэлгээ авсан 15 зураг

7/06/2018, 19:20

УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорч магадгүй

30/11/2018, 19:43

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Европын холбооны гишүүн улсуудаас монгол улсад суугаа элчин сайд нартай уулзав

30/11/2018, 13:26

Улаанбаатар “Ногоон хотууд” хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны хот боллоо

30/11/2018, 13:20

У.Хүрэлсүх: УИХ-д суудалтай цөөн хэдэн нам Үндсэн хуулийг өөрчилж болохгүй

29/11/2018, 12:28

Компьютер ашиглахгүйгээр программ хангамж заадаг багш

28/11/2018, 11:04

ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг МАН-ын УЗ-ийн хуралд оруулахгүй байх ШААРДЛАГА хүргүүллээ

27/11/2018, 12:18

“Baikal Fashion week”-т” оролцох монгол дизайнерууд: Бид нэгдэж, бие биеэ дэмжин ажиллана

27/11/2018, 10:56

Зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байсан газрыг чөлөөллөө

26/09/2018, 12:47

“Хорт хавдар хүний амь насанд дахин заналхийлэхгүй”

Өчигдөр, 13:01

Шинэ МАНАН мэндлэв

Өчигдөр, 12:42

90-ээд оныхон ирээдүйд тэтгэвэр авч чадахгүй

Өчигдөр, 12:39

Мексикийн гоо бүсгүй “Дэлхийн мисс-2018”-ийн титэм зүүлээ

Өчигдөр, 12:19

"Миний цуглуулсан хорвоо" тэмээн жингийн цуваа Улаанбадрах суманд яруу найрагчийн хүсэл сэтгэлийн тээсээр очлоо.

8/12/2018, 17:49

МОНГОЛЧУУД АНУ-Д АЛБАН ЁСООР АЖИЛЛАЖ АМЬДРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

8/12/2018, 16:58

Таканоива Баасандорж зодог тайллаа

8/12/2018, 16:46

13 иргэнээс 70 сая төгрөг цахимаар залилжээ

8/12/2018, 16:41