
Цахилгаан тасрах үед гар чийдэн хайх, утасныхаа гэрлийг асаах шаардлагагүйгээр өрөөг үргэлжлүүлэн гэрэлтүүлэх практик шийдэл бол цэнэглэдэг emergency LED bulb юм.
Энэ төрлийн гэрэл нь цахилгаантай үед энгийн LED гэрэл шиг ажиллаж, дотор байрлах батарейгаа давхар цэнэглэнэ. Харин цахилгаан тасрахад нөөц батарей нь ажиллаж, гэрлийг тодорхой хугацаанд асаалттай байлгана.
lamp.mn-д өдөр тутмын хэрэглээнд зориулсан A хэлбэрийн emergency bulb болон илүү өндөр гэрэлтүүлэгтэй T хэлбэрийн emergency bulb гэсэн хоёр төрлийн сонголт бий. https://lamp.mn/products?category_id=331739
Гэрлийг ердийн E27 патронд угсарч, ханын унтраалгаар ашиглана. Энэ үед:
Батарей нь гэрлийг асаалттай ашиглаж байх үед төдийгүй бүтээгдэхүүний загвараас хамааран цахилгаанд холбогдсон нөхцөлд цэнэглэгдэж болно.
Гэрэл асаалттай байх үед цахилгаан тасарвал доторх нөөц батарей ажиллаж эхэлнэ. Ингэснээр гэрэл бүрэн унтрахгүй, emergency горимд шилжинэ.
Emergency горимын гэрэлтүүлэг нь ердийн цахилгаантай үеийн гэрэлтүүлгээс бага байж болно. Энэ нь батарейн цэнэгийг удаан барьж, нөөц ажиллах хугацааг уртасгах зориулалттай.
Цахилгаан сэргэсний дараа гэрэл: