



WELLMAXWELLMAX GU10 Spotlight 10W 4000K нь энгийн GU10 суурьтай спот гэрлийн оронд шууд ашиглах боломжтой, авсаархан бөгөөд үр ашигтай LED spotlight юм. 900 люмен гэрлийн урсгалтай, 60° beam angle-тай тул хэт өргөн биш, хэт нарийн биш төвлөрсөн гэрэлтүүлэг өгнө. 4000K саармаг цагаан өнгө нь өрөөний гэрэлтүүлэг болон барааны тавиур, ханын хэсэг, ажлын бүс, интерьерийн онцлох цэгүүдийг байгаллаг, цэвэрхэн өнгөөр харагдуулдаг. Мөн уламжлалт 80W halogen лампыг орлуулах чадалтай тул эрчим хүчний хэмнэлттэй сонголт болно. WELLMAX-н Eagle eye Pro болон 2,0 нүдэн гэрлүүдийн сууринд таардаг.