
Kelvin гэж юу вэ? 3000K, 4000K, 6500K гэрлийн ялгаа
Гэрэл сонгохдоо хүмүүс ихэвчлэн watt, lumen, үнэ, хэлбэрийг нь анхаардаг. Харин амарч, ажиллаж буй орчноос авах мэдрэмж, тав тух, хэрэглээний орчинд хамгийн их нөлөөлдөг үзүүлэлтүүдийн нэг бол Kelvin юм. Таны сонгосон гэрэл дулаан шаргал харагдах уу, цэвэр саармаг байх уу, эсвэл илүү цагаан хурц байх уу гэдгийг Kelvin буюу өнгөний температур тодорхойлдог.
Энгийнээр хэлбэл, Kelvin нь гэрлийн өнгөний төрхийг илэрхийлдэг хэмжигдэхүүн юм. Kelvin-ийн тоо бага байх тусам гэрэл илүү дулаан шаргал, харин тоо өндөр байх тусам илүү цагаан, хүйтэн өнгөтэй харагданаа л гээд ойлгоход болно.
Kelvin гэж яг юу вэ?
Kelvin-ийг товчоор K гэж тэмдэглэдэг. Жишээ нь:
Эдгээр тоо нь гэрлийн өнгө ямар мэдрэмж төрүүлэхийг илэрхийлдэг. Энэ нь гэрлийн тод байдал биш, өнгөний шинж чанар юм.
Өөрөөр хэлбэл:
Иймээс хоёр ижил lumen-тэй гэрэл байлаа ч Kelvin-с шалтгаалж нэг нь шаргал дулаан, нөгөө нь цагаан хурц харагдаж болно.
3000K гэрэл ямар байдаг вэ?
3000K нь дулаан шаргалдуу өнгийн гэрэл юм. Илүү тав тухтай, тайван, амрах мэдрэмж төрүүлдэг учраас гэрийн амралтын орчинд хамгийн түгээмэл хэрэглэгддэг.
3000K тохирох орчин:
Давуу тал:
Анхаарах зүйл:
4000K гэрэл ямар байдаг вэ?
4000K нь саармаг буюу natural white өнгийн гэрэлд тооцогддог. Хэт шар биш, хэт цагаан биш учраас өдөр тутмын хэрэглээнд хамгийн тэнцвэртэй сонголт байдаг.
4000K тохирох орчин:
Давуу тал:
Яагаад түгээмэл вэ?
Хэрэв та “нэг их шар биш, нэг их хурц биш” гэрэл хүсэж байвал 4000K бол хамгийн зөв сонголтуудын нэг. Тиймээс айл өрх, оффис, худалдааны орчинд хамгийн өргөн хэрэглэгддэг.
6500K гэрэл ямар байдаг вэ?
6500K нь цэвэр цагаан, хүйтэн туяатай, илүү хурц мэдрэмжтэй гэрэл юм. Энэ төрлийн гэрэл нь ажлын шинжтэй, илүү сэрэмжтэй (манайхан серьёзный гэж их ярьдаг шиг), тод орчин бүрдүүлдэг.
6500K тохирох орчин:
Давуу тал:
Анхаарах зүйл:
3000K, 4000K, 6500K-ийн ялгааг энгийнээр ойлговол
3000K - Дулаан, шаргал, тайван, тухтай
4000K - Саармаг, цэвэр, тэнцвэртэй, өдөр тутмын хэрэглээнд эвтэйхэн
6500K - Цагаан, хурц, сэрүүн мэдрэмжтэй, ажлын шинжтэй
Аль Kelvin нь хамгийн дээр вэ?
Нэг л зөв хариулт гэж байхгүй. Хамгийн зөв Kelvin бол тухайн орчин, хэрэглээнээс шалтгаалсан сонголт байдаг.
Хэрэв та:
гэж сонгох нь тохиромжтой.
Өрөө бүрт ямар Kelvin тохирох вэ?
Зочны өрөө - 3000K эсвэл 4000K
Тухтай, хэт хурц биш орчин хэрэгтэй бол 3000K. Илүү цэвэр, орчин үеийн мэдрэмж хүсвэл 4000K.
Унтлагын өрөө - 3000K
Амрах, тайвшрах орчинд дулаан өнгө хамгийн тохиромжтой.
Гал тогоо - 4000K
Хоол хийх, цэвэрлэх, өдөр тутмын хэрэглээнд саармаг өнгө илүү тохиромжтой.
Ариун цэврийн өрөө - 4000K эсвэл 6500K
Толины өмнө, угаалтуур орчимд илүү цэвэр тод харагдуулахыг хүсвэл 4000K–6500K сонгож болно.
Коридор - 4000K
Ерөнхий хөдөлгөөн ихтэй хэсэгт цэвэр, ойлгомжтой гэрэлтүүлэг тохиромжтой.
Ажлын өрөө - 4000K эсвэл 6500K
Компьютер, бичиг баримт, нарийн ажилд арай цэвэр цагаан өнгө илүү тохиромжтой.
Гадна орчин - 6500K
Гадна гэрэлтүүлэг, хамгаалалтын орчинд илүү тод, сэрүүн өнгө түгээмэл хэрэглэгддэг.
Гэрэл сонгохдоо Kelvin-ийг яагаад заавал анхаарах хэрэгтэй вэ?
Ижил өрөө өөр өөр Kelvin-тэй гэрлээр тэс өөр мэдрэмж төрүүлдэг. Жишээ нь нэг зочны өрөөнд 3000K тавибал дулаан, тав тухтай харагдана. Харин 6500K тавибал цэвэр, тод боловч хэт хүйтэн санагдаж болно.
Kelvin-ийг зөв сонгох нь:
Хамгийн түгээмэл алдаа
Гэрэл сонгохдоо дараах алдаанууд их гардаг:
Дүгнэлт
Kelvin бол гэрлийн өнгөний температурыг илэрхийлдэг маш чухал үзүүлэлт юм. Зөв Kelvin сонговол орчин илүү тухтай, илүү цэвэр, илүү зориулалтдаа нийцсэн харагдана.
Товч дүгнэвэл:
Тиймээс гэрэл сонгохдоо зөвхөн үнэ, watt, lumen харах биш, Kelvin-ийг заавал хамтад нь анхаарч сонголтоо хийх нь хамгийн зөв.
За ингээд таныг сонголтоо сайн хийнэ гэдэгт найдаж байна.
БИД ХАМГИЙН САЙН ГЭРЛИЙГ ТАНД ТҮГЭЭНЭ.
BRiGHT LiViNG